Section categories
Мэдээ мэдээлэл [4]
Манай хот [4]
Зөвлөгөө [2]
Дуу, клип [9]
Танин мэдэхүй [2]
Програм хангамж [1]
Хошин шог [0]
Зураг [1]
Тоглоом [2]
Tag Board
200
Our poll
Манай сайт ямар байна?
Нийт санал: 61
Statistics

Сүлжээнд байгаа: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0
Лхагва, 2024-12-04, 1:02 AM
Welcome Guest
Main » 2009 » I сар » 20

Сайншанд фм 107,5 радио, SBS телевиз санаачлан, Авлай Хайрхан ХХК хамтран энэхүү буяны аянг зохион байгуулж байгаа юм байна. Таны өргөсөн сайн санааны хандив Хүүхдийн ордны засварын ажилд зарцуулагдах юм байна. Хүүдийн инээд цалгисан энэхүү сайхан ордноо сэргээн засварлахад сайхан сэтгэлт Дорноговьчууд та бүхэн өчүүхэн ч болов хандиваа доорх дансаар өгч болно.

Хандивын данс: Хадгаламж банк -177 00 13 390

Манай "Сайншанд хотын цахим хуудас" ч мөн энэхүү аянг дэмжиж нийтэлж байгаа юм.

Сайн үйлс дэлгрэх болтугай

Аянг дэмжигч: Сайншанд хотын цахим хуудас www.sainshand.mon.mn
Аянг санаачлагч, зохион байгуулагч: Сайншанд фм 107.5, SBS телевиз, "Авлай Хайрхан" ХХК


Төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 907 | Нийтлэсэн огноо: 2009-01-20 | Үнэлгээ: 5.0/1 | Дэлгэрэнгүй >>> |Сэтгэгдэл (0)

Дорноговь аймгийн төв Сайншанд сум Улаанбаатар хотоос 463 км зайд оршдог. 234,6 мянган га нутаг дэвсгэртэй. 20 гаруй мянган хүн амтай. Засаг захиргааны анхан шатны нэгж 5 багтай, үүнээс Зүүнбаян баг тосгоны статустай ажилладаг.Сайншанд хот нь Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Айраг, Алтанширээ, Өргөн сумдтай хиллэдэг бөгөөд нийт 50 гаруй мянган толгой малтай, 291 малчин өрхтэй, 123 малчин өрх нь нарны болон салхины цахилгаан үүсгэвэртэй, хүн амын 92.0 % нь хотын төвд амьдардаг. Үүнээс орон сууцанд 7О% нь, төвлөрсөн халаалт, усан хангамжтай сууцанд 3О % нь суудаг.
Төрөл: Манай хот | Үзсэн: 711 | Нийтлэсэн огноо: 2009-01-20 | Үнэлгээ: 0.0/0 | Дэлгэрэнгүй >>> |Сэтгэгдэл (2)


Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дорнын говийн уудамд сүндэрлэн харагдах Сайншанд хот бол Монгол улсын томоохон хотуудын нэг билээ. Сайншанд анх Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байдаг Сайн-Ус гэдэг газар хэдхэн өрхтэйгээр байгуулагдаж байсан гэдэг. Сайншанд гэдэг үгийн утгын тайлбарлавал "Сайн  булаг шандтай газар". Тиймээс тэнд хүн ам бусад говийн бүсээ бодвол арай илүү суурьшсан байдаг. Өдгөө Сайншанд хот маань аялал жуулчлал зонхилсон, орчин үеийн төрхтэй хот болсон байна. Говь 108 суварга, Хүсэл биелүүлдэг Хан Баянзүрх хайрхан уул, Үлэг гүрвэлийн чулуужсан яс, Говийн уудам тал, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгийн нутаг гэдгээрээ Монголдоо нилээд алдаршаад байгаа хот бол яалт ч үгүй Сайншанд хот юм. Хэрэв та хараахан энэ нутагт хөл тавьж үзээгүй бол нэг ч гэсэн удаа очоод үз. Үнэхээр сайхан нутаг юм байна даа гэх бодол өөрийн эрхгүй санагдах болно. Та очоод үзээрэй.
Та бүхэн манай блогт тавтай морилно уу?
Манай блогийн форум, чатад түр саатан дуртай дуу, клипээ үзэж, хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөгөө олж уншаарай.

Төрөл: Манай хот | Үзсэн: 587 | Нийтлэсэн огноо: 2009-01-20 | Үнэлгээ: 0.0/0 | Дэлгэрэнгүй >>> |Сэтгэгдэл (3)

Login form
Search
Calendar
«  I сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Entries archive
Site friends
  • Create your own site