Section categories
Мэдээ мэдээлэл [4]
Манай хот [4]
Зөвлөгөө [2]
Дуу, клип [9]
Танин мэдэхүй [2]
Програм хангамж [1]
Хошин шог [0]
Зураг [1]
Тоглоом [2]
Tag Board
200
Our poll
Манай сайт ямар байна?
Нийт санал: 61
Statistics

Сүлжээнд байгаа: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0
Пүрэв, 2025-01-30, 1:21 AM
Welcome Guest
Main » 2009 » I сар » 20 » Сайншанд хотын танилцуулга
Сайншанд хотын танилцуулга
4:56 PM
Сайншанд хот нь Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Айраг, Алтанширээ, Өргөн сумдтай хиллэдэг бөгөөд нийт 50 гаруй мянган толгой малтай, 291 малчин өрхтэй, 123 малчин өрх нь нарны болон салхины цахилгаан үүсгэвэртэй, хүн амын 92.0 % нь хотын төвд амьдардаг. Үүнээс орон сууцанд 7О% нь, төвлөрсөн халаалт, усан хангамжтай сууцанд 3О % нь суудаг.
      Тус суманд Анагаах ухааны коллеж, МСҮ-ийн төв, ЕБС /11 жилийн/ 4, цэцэрлэг 10, нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, өрхийн эмнэлэг З, ЭМТөв /Зүүнбаян/, хувийн хэвшлийн эмнэлэг 9, нийтийн номын сан, ХIХ зууны дорнын их яруу найрагч соён гэгээрүүлэгч Д.Равжаа музей, ОНС музей, Саран хөхөө театр зэрэг боловсрол эрүүл мэнд, соёл урлагийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
      Аж үйлдвэрийн салбар өнгөрсөн онд 5,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна.
     Сумын цэвэр усны шугамын нийт урт нь 42,8 км бөгөөд үүнээс 25 км Зээгийн хөтөлийн 11,5 км төв, 6,3 км салбар шугам гэж хуваагдаж байна. Зээгийн хөтөлийн шугам нь гүний З худагтай, хоёр нь ЭЦВ-1О, нэг нь ЭЦВ-8 насостой. Мөн ус шахах З станцтай. Станц тус бүр 1ОО мЗ усан сантай, ус шахах 2 насостой ажиллаж байна. 1998 онд 1ООО мЗ-ын усан санг Зээгийн хөтөлийн шугамтай холбож ашиглалтад оруулсан. Сайншанд хот 12 км засмал замтай. Зам засвар арчлалтын компанийн харъяанд байдаг. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын ажил эрс нэмэгдэж хувийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар 27,30,40,60х2 айлын орон сууц, 11 жилийн 2-р сургууль, 120 м3 багтаамжтай өнгөт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, гудамж талбай гэр хорооллын 16 ш шөнийн цамхагт гэрэлтүүлгүүд, мөсөн гулгуур, софт теннисс, бие бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, зочид буудал, 26 метрийн алгаслалтай хүндэтгэлийн “Сайншанд” нуман хаалга, худалдаа үйлчилгээний барилгууд ашиглалтад орсон. Одоо усан спорт сургалтын төв, хүүхдийн ордон, 60, 64 айлын орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгууд шинээр баригдаж зарим нь ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна.
Сайншанд сумын нутгаар олон улсын төмөр зам дамжин өнгөрдөг. Төвийн эрчим хүчний системд болон шилэн кабелийн магистраль шугамд бүрэн холбогдсон, харилцаа холбоо, дэд бүтэц хөгжсөн төвлөрсөн хот юм. Сумын нутаг дэвсгэрт ноён хутагт Д.Данзанравжаагын бясалгал үйлдэж ном хурдаг байсан дэлхийн эерэг энергийн төв “Шамбалын орон” “Хамрын хийд”, “Ханбаянзүрх хайрхан” “Хашаатын говь” зэрэг Аймгийн тусгай хамгаалалттай түүхэн дурсгалт газрууд олон байдаг.
Байгалийн баялагийн хувьд барилгын материал, элс, шавар, өнгө бүрийн шороон будаг, жонш, цеолит, хүрэн нүүрс, нефтийн ордуудтай, булаг шанд, заган ой, бударгана, таана, хүмүүл, гоёо, хармаг, тэмээн хөх зэрэг байгалийн баялаг ургамал, жимс арвинтай, говийн унаган дүр төрх нь гадаад дотоодын ажил хэрэгч хүмүүс, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг билээ.
Мэдээллийг Монголын хотуудын холбооны вэб сайтаас авав.
Category: Манай хот | Views: 715 | Added by: sainshand | Rating: 0.0/0 |
Total comments: 2
2 Burmaa  
0
Sain bna uu, Sainshand hotod bairlah zochid buudaluudiin talaarh medeelel ogch tuslaach. Ajilaar ochih hereg garaad ... Haanaas zochid buudaluudiin talaar medeelel avah uu? Bayarlalaa.

1 zaya  
0
hi shand goe gazar shuu bi hotiih mortloo sain shand hotod bh durtai nadad taalagdAG

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Login form
Search
Calendar
«  I сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Entries archive
Site friends
  • Create your own site