Our poll |
---|
|
Statistics |
---|
Сүлжээнд байгаа: 1 Зочид: 1 Хэрэглэгч: 0 |
|
Мягмар, 2025-01-28, 11:03 AM Welcome Guest
Main » Манай хот
Манай хот орчимоор бороо орж байгаа тул манай сумдын ард иргэддээ уер усны аюулаас сэрэмжлүүлж байна.Цашдаа ихэнх нутгаар бороо орж болшигүй тул үер усны аюуулаас болгоомжил.Аймгийн Онцгой Комисс Манай Сайтад мэдээлэлээ.
|
Өвөрбаясгалант Хамарын хийдийг 19-р зууны үеийн Монголын нэрт соён
гэгээрүүлэгч, яруу найрагч, Аграмба цорж, тавдугаар ноён хутагт
Лувсанданзанравжаа 1818 онд Хамарын уулын өвөрт байгуулжээ. Хамарын
хийд бол ноён хутагтын байгуулсан нийт хорь гаруй хийдийн анхных бөгөөд
чухамхүү түүний гол гал голомт нь болсон хийд нь байсан юм. Шинэ орон
хийд байгуулж болох эсэхийг өөрийн багш III дүрийн Жанжаа гэгээнтэнд
айлтгахад хийд байгуулах газрыг сайтар сонгож, тэр газар нь заавал 108
модтой газар байх, мөн тухайн газрын нэрийг Өвөр баясгалан хэмээн
нэрлэн сүм байгуулахыг зөвшөөрсний дагуу хийдээ байгуулсан гэдэг.
|
Дорноговь аймгийн төв Сайншанд сум Улаанбаатар хотоос 463 км зайд
оршдог. 234,6 мянган га нутаг дэвсгэртэй. 20 гаруй мянган хүн амтай.
Засаг захиргааны анхан шатны нэгж 5 багтай, үүнээс Зүүнбаян баг тосгоны
статустай ажилладаг.Сайншанд хот нь Улаанбадрах, Хөвсгөл,
Сайхандулаан, Айраг, Алтанширээ, Өргөн сумдтай хиллэдэг бөгөөд нийт 50
гаруй мянган толгой малтай, 291 малчин өрхтэй, 123 малчин өрх нь нарны
болон салхины цахилгаан үүсгэвэртэй, хүн амын 92.0 % нь хотын төвд
амьдардаг. Үүнээс орон сууцанд 7О% нь, төвлөрсөн халаалт, усан
хангамжтай сууцанд 3О % нь суудаг.
|
Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дорнын говийн уудамд
сүндэрлэн харагдах Сайншанд хот бол Монгол улсын томоохон хотуудын нэг
билээ. Сайншанд анх Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байдаг Сайн-Ус
гэдэг газар хэдхэн өрхтэйгээр байгуулагдаж байсан гэдэг. Сайншанд гэдэг
үгийн утгын тайлбарлавал "Сайн булаг шандтай газар". Тиймээс тэнд хүн
ам бусад говийн бүсээ бодвол арай илүү суурьшсан байдаг. Өдгөө Сайншанд
хот маань аялал жуулчлал зонхилсон, орчин үеийн төрхтэй хот болсон
байна. Говь 108 суварга, Хүсэл биелүүлдэг Хан Баянзүрх хайрхан уул,
Үлэг гүрвэлийн чулуужсан яс, Говийн уудам тал, Говийн догшин ноён
хутагт Данзанравжаагийн өлгийн нутаг гэдгээрээ Монголдоо нилээд
алдаршаад байгаа хот бол яалт ч үгүй Сайншанд хот юм. Хэрэв та хараахан
энэ нутагт хөл тавьж үзээгүй бол нэг ч гэсэн удаа очоод үз. Үнэхээр
сайхан нутаг юм байна даа гэх бодол өөрийн эрхгүй санагдах болно. Та
очоод үзээрэй.
Та бүхэн манай блогт тавтай морилно уу?
Манай блогийн форум, чатад түр саатан дуртай дуу, клипээ үзэж, хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөгөө олж уншаарай.
|
|
|
|
Calendar |
---|
« I сар 2025 » | Ня | Да | Мя | Лх | Пү | Ба | Бя | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
|
|