Our poll |
---|
|
Statistics |
---|
Сүлжээнд байгаа: 1 Зочид: 1 Хэрэглэгч: 0 |
|
Лхагва, 2024-12-04, 5:14 PM Welcome Guest
Main » 2009 » II сар » 6 » Хамарын хийд
Хамарын хийд | 8:46 PM |
Өвөрбаясгалант Хамарын хийдийг 19-р зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, Аграмба цорж, тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаа 1818 онд Хамарын уулын өвөрт байгуулжээ. Хамарын хийд бол ноён хутагтын байгуулсан нийт хорь гаруй хийдийн анхных бөгөөд чухамхүү түүний гол гал голомт нь болсон хийд нь байсан юм. Шинэ орон хийд байгуулж болох эсэхийг өөрийн багш III дүрийн Жанжаа гэгээнтэнд айлтгахад хийд байгуулах газрыг сайтар сонгож, тэр газар нь заавал 108 модтой газар байх, мөн тухайн газрын нэрийг Өвөр баясгалан хэмээн нэрлэн сүм байгуулахыг зөвшөөрсний дагуу хийдээ байгуулсан гэдэг.
Ноён хутагт Хамарын хийдийн анхны сүм ламрин нь хоёр давхар байв. 1822 онд Лаврин сүмийг байгуулсан байна. 1823 онд Агва хэмээх хоёр давхар цогчин сүмийг Ядамын дацан зэрэг хэдэн дацангийн хамт байгуулсан ажээ. 1827 онд Дүйнхор дацан, 1832 онд Саран хөхөөний намтар тоглуулах хоёр давхар байшинг барьжээ. Д.Равжаа 1832 оны хавар Төвдийн хийдүүдийн уран барилгын загвар хийцийг үзэж ирээд түүнээсээ ургуулан зургийг зохион хийгээд Саран хөхөөний намтар тоглох байрыг өөрөө удирдан 2 жил гаруйн хугацаанд бариулсан байна. Хамарын хийд нь зүүн, баруун хүрээ гэж хоёр хэсэгтэй, Агва, Ламрин хоёр цогчин сүмтэй байсан аж.
Шамбал бол хүмүүний гэгээрч төгөлдөржин оюунаараа хүрч болох ариун дагшин орон аж. Энэ оронд хүрсэн хүний сэтгэл туйлын амгаланг олдог бөгөөд Замбуулин хэмээх энэ газар оронд үл мэдэх цэнгэл жаргаланг эдэлдэг гэнэ. Оюуны төгс хөгжлөөр хүрч болох эсвэл ихэс дээдсийн тавьсан ерөөлөөр хүрч болох оюуны орныг Шамбал гэдэг ажгуу. Говийн тавдугаар ноён хутагт Д.Данзанравжаа XIX зууны 50-иад онд Хамрын хийдийн хойно орших энэхүү газарт Шамбалын орны тэгийг бүтээж, овоо босгон өөрийн шавь нартайгаа Шамбалын оронд уулзах билэг ерөөл гүйцэтгэсэн нь өнөөг хүртэл “Шамбалын орон” хэмээн нэрлэгдэж мөргөлч сүсэгтэн нарын очих дуртай газрын нэгэн болжээ. Хүмүүн төрөлхтөн ариусч гэгээрэн бурхны хутгийг олоход өөрийн сүсэг хийгээд хичээл зүтгэл туйлын чухал боловч цагийг эзэлсэн ихэс дээдсийн тавьсан ерөөлөөр алив бүхэн бүтэж дэгжих нь буй хэмээдэг аж.
|
Category: Манай хот |
Views: 3418 |
Added by: sainshand
| Rating: 0.0/0 |
|
Total comments: 4 | |
4
joker
(2012-09-03 2:34 PM)
0
angli hl dr baihku yu herg bna bs ilv ih
|
3
boloroo
(2012-03-01 1:43 PM)
0
hamriin hiid bol uneheer saihan gazar ochij yzsen hun gegeereed irne gej helmeer beina ineergiin towtei suuliin yed dotood gadaadiin juulchid ih ochdog bolson bailaa. sain shandaas 50km orchim zam dajgyi .
|
2
zaya
(2010-12-11 9:00 PM)
0
HAMRIIN HIID NI SHANDAAS HEEH HOL BISHEE ZAM NI DAJGUI ELSEER YWSAAR BGAAL ORNO DOO HAMRIIN HIID IH GOE YM BN LEE OCHIJ UUZEEREI
|
1
Тунгаа
(2009-08-10 9:50 PM)
0
Сайн уу, Хамарын хийд Сайншандаас хэдэн км-ийн зайтай оршдог вэ? Зам нь хэр вэ?
|
|
|
|
|
|
|
|
|